Жил бүр зохион байгуулагддаг “Playtime 2024” хөгжмийн наадам энэ удаа долдугаар сарын 4-7 ны хугацаанд зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөсөн. Өмнөх жилүүдэд тус урлагийн арга хэмжээ "Монгол шилтгээн"-нд болдог байсан бол энэ удаа Налайх дүүргийн шинэ талбайд зохион байгуулагдсан. Иймд "тоос шороо их байсан" гэх шүүмжлэлд өртөөд буй.
Тэгвэл "Playtime 2024" наадмын үеэр "Growl of Clown" хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар руу үзэгч пивоны лааз шидэж, маргаан үүсгэсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан. Тодруулбал, Б.Хүрэлбаатар тайзнаас бууж үзэгчийг гараараа цохих ба удалгүй тайзанд дээр гарч "бүгдээрээ хойшоо нэг алхчих. Хөөрөөд байгаарай ... " хэмээн бусдыг харааж байгаа нь бичлэгт гарах аж.
Тэгвэл олон нийтийн газар зүй бус үйлдэл гаргаж, бусдын эрх чөлөөнд халдсан "Growl of Clown" хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, түүнд цохиулсан иргэнд гэмтлийн зэрэг тогтоогдвол Б.Хүрэлбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй байна.
| “Playtime 2024” наадмын тайзнаас бууж, бусдыг зодож танхайрсан "Growl of Clown" хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарыг шалгаж эхэлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35