1980-аад оны уран зөгнөлт кинонд гардаг шиг хүн дүрстэй аварга том роботыг West Japan Railway компани энэ сараас эхлэн төмөр замын засвар үйлчилгээнд ашиглаж эхэлжээ.
Асар том гар, биедээ баймгүй жижиг толгой, камер нүдтэй уг робот төмөр зам дээгүүр явдаг машинд суурилагдсан байна.
Роботыг ажиллуулах оператор уг машины бүхээг дотроос камерын тусламжтай бүх ажиллагааг удирдах ажээ.
12 метрийн өндөртэй робот хүнд зүйл өргөх, зөөх, багсаар будах, хөрөөгөөр хөрөөдөх зэрэг олон төрлийн ажлыг гүйцэтгэх чадвартай юм байна.
Одоогоор төмөр зам дагуу ургасан модны мөчрүүдийг тайрах, төмөр замын дээгүүр татсан кабелийн төмөр хүрээг будах зэрэг ажлыг голдуу хийж байгааг West Japan Railway компани мэдээлжээ.
Ажиллах хүчний хомсдолыг нөхөх, ажлын байрны осол эндэгдлийг бууруулах зорилгоор робот ашиглах болсноо бас тайлбарласан байна.
“Цаашдаа бид дэд бүтцийнхээ бүх төрлийн засвар үйлчилгээний ажлыг ийм робот машинаар гүйцэтгэдэг болох төлөвлөгөөтэй байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Казуаки Хасегава хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
| Япон улс төмөр замын засвар үйлчилгээнд хүн дүрстэй аварга том робот ашиглаж эхэлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35