Баянхонгор аймагт өчигдөр түр зуур орсон усархаг борооны улмаас айлууд усанд автжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сум Эмээл толгой багийн Ханхарын-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 14:30-14:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас хоёр гэр усанд автсан тухай дуудлага онцгой байдлын албанд 14:36 цагт бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход малчин Н-ын 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр усанд автсан байсныг усыг шавхаж хоёр гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
| Түр зуур орсон усархаг борооны улмаас хоёр айлын гэр урсжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17