Монгол орны ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын улмаас 2023 оны өвөл, 2024 оны хавар цаг агаар хүндэрч сүүлийн тавин жилд тохиогоогүй зудын нөхцөл байдал үүссэн.
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг есөн аймгийн 72 сумын 4000 гаруй охид, эмэгтэйчүүдэд хүргэж байна. Хүмүүнлэгийн тусламжийг малчин эмэгтэйчүүдэд хүргэхэд НҮБ-ын Хүн амын сантай Онцгой байдлыг ерөнхий газар хамтран ажиллаж байна. Ажлын хэсэг 7 дугаар сарын 1-3-нд Дундговь аймгийн Адаацаг, Цагаандэлгэр, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд ажиллаж хүмүүнлэгийн тусламж хүргэлээ.
Ажлын хэсэг орон нутгийн удирдлагатай зудын гамшгаас үүссэн нөхцөл байдал, тусламж дэмжлэгийн талаар болон ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлын талаар мөн санал солилцож байна. НҮБ-ын Хүн амын сан нь өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгсэл, бүтээгдэхүүн бүхий багцийг орон нутагт хүргэж эхэлсэн юм. Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан нь орон нутгийн дотуур байрны өсвөр насны 2000 гаруй охинд эрүүл ахуй, ариун цэврийн багц, гар утасны нэгж, сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндийг дэмжих мөн хүчирхийллээс сэргийлэх зөвлөгөө мэдээлэл бүхий товхимлууд тараажээ. Хүмүүнлэгийн тусламжад хамрагдаж буй аймгуудад охид, эмэгтэйчүүдэд зориулан “Аюулгүй орчин” байгуулж байна.
| НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг малчин эмэгтэйчүүдэд хүргэж эхэлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35