Төв талбайд танхайрсан гэх гадаадын иргэнийг шалгаж байгаа талаар мэдээллээ.
ЦЕГ-ын ХМТ-өөс "Өчигдөр буюу долдугаар сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.
Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэж мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулиас:
5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
| "Чингис хааны хөшөөний өмнө ёс бус үг хэлж, бичлэг хийсэн" гадаадын иргэн “О.Sh”-г ЦЕГ-аас шалгаж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35