Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд олны хүртээл болгох гэж байна. Энэ ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дуурийн гол дүрүүдийг сонгох уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зарласан.
Төв талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга ажиллаж байгаа бөгөөд удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллаж байна.
Харин Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд мөн УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.
| Төв талбайд 7 дугаар сарын 10-нд “Учиртай гурван толгой” дуурь тоглоно |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55