Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажлын айлчлал хийхээр ирсэн БНСУ-ын Гёнги мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ыг төлөөлөгч С.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.
Гёнги муж нь 13 сая гаруй хүн амтай, 10,1 км/ квадрат газар нутагтай, Солонгосын хойгийн төв, нийслэл Сөүл хотыг хүрээлэн оршдог. БНСУ-д амьдардаг нийт гадаад иргэдийн 30 орчим хувь нь тус аймагт оршин суудаг бол тэдний дунд 52 мянга орчим нь Монгол Улсын иргэн байдаг аж. Техник, технологийн салбарт дэлхийд нэрээ гаргасан Солонгосын тэргүүлэх компаниуд тус мужид үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой.
Улаанбаатар, Гёнги муж нь 2015 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өдгөө боловсрол, соёл урлаг, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Уулзалтын эхэнд Гёнги мужийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь Монгол найрамдлын бүлгийн дарга Юн Тэ Гил, “...Манай Гёнги муж бол БНСУ-ын эдийн засаг, улс төр, соёлын гол төв болдог. Дэлхийн 7 орны 11 хоттой харилцаа тогтоож, хамтран ажиллаж байна. Монгол орон нь солонгосчуудын аялах дуртай улсын нэг. 2015 оноос хойш Гёнги муж, Улаанбаатар хоттой олон салбарт харилцаж байгаа бөгөөд бидний айлчлалын үр дүнд энэ харилцаа улам бэхжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна...” гэв. Тус мужийн ИТХ-ын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд энэ сарын 4-нөөс Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт иргэдэд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг эхлүүлж байгааг энэ үеэр мөн дурдав.
Харин НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр тус мужийн төлөөлөгчдийн Монголд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд Монголын парламентын сонгуулийн талаарх мэдээллийг өгөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулж, 126 гишүүнтэй анхны парламент амжилттай бүрдсэн. Тэр дундаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан 8 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоныг тэрбээр онцолсон юм. Мөн Засгийн газраас Монголд зочлох жилийг зарлаж, аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал тавьж байгааг дурдлаа. Улмаар БНСУ-д олны танил, нийгмийн нөлөөлөгчдийг Монголд урьж, улс орноо таниулах, сурталчлах чиглэлээр амжилттай ажиллаж байгаа. Үүний үр дүнд Монголд ирж буй нийт жуулчдын 30 гаруй хувь солонгос иргэд байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
БНСУ-ын Гёнги мужийн ИТХ нь 156 гишүүнээс бүрддэг. Үүний 141 нь иргэдээс сонгогддог бол, 15 нь пропорциональ системээр төлөөлөгчөөр орж ажилладаг, бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байдаг аж. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн, Ч.Мэндбаяр, Н.Баярчимэг болон Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар байлцлаа.
| БНСУ-ын Гёнги мужийн ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35