Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрний барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй. Нийслэлийн ХУД, БГД-т Туул болон Дунд гол дээр тус 483.1 у/м төмөр бетон гүүрний ажил 2022-2024 он дамжин хэрэгжиж байна. Тус гүүр 2024 оны зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан ч барилгын ажил гүйцэтгэх явцдаа усанд автсанаас болж хойшилсон байдаг.
Улаанбаатар хотын таван жилийн төлөвлөгөөнд үндсэн замын сүлжээг бий болгоно гэх зорилт тавин ажиллаж буй. Үүний хүрээнд хотын шинэ замын тойргийн ажлыг хийж байна. Гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", "Туулын гүүр далай ХХК", "Тэргүүн саруул зам ХХК" ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 391 у/м гүүрний дэд бүтцийн ажил дууссан. Асфальт бетон хучилтын ажил хийгдсэн байна. Харин холбооны шугам шилжүүлгийн ажил болон амрах тавцанг цутгах бэлтгэл ажил үргэлжилж байна гэж албаныхан мэдээлсэн.
Нийслэл хотод орсон үргэлжлэн борооны улмаас бүтээн байгуулалтын ажил удааширч яармагийн гүүрний төлөвлөлтийн өндөр өөрчлөгдсөн. Тиймээс гүүрийг барих ажил хойшлоод байна. Ийнхүү зургадугаар сарын 1-нд дуусахаар төлөвлөж яармагийн гүүрний бүтээн байгуулалтын ажлыг арванхоёрдугаар сарын 30-нд дуусна гэж мэдээлсэн.
Түүнчлэн Наадамчдын авто замаас Энхтайваныөргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа билээ. Гүйцэтгэгч байгууллагаар "Тотал инж ХХК" ажиллаж байна. Одоогийн байдлаар далангийн материал зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд далангийн дээд үеийн доор геотор дэвсэх ажил хийгдсэн. Цэвэр усны нэвтрэх суваг, шугам угсралтын ажил хийгдэж байгаа аж .
| Яармагийн гүүрний ажил 6 сараар хойшилжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35