Мөнгө тараасан гэх асуудалтай холбогдуулан Баянхонгор аймгийн АН-ын штабаас аймгийн дэд дарга, Баянхонгор сумын Рашаант багийн Засаг дарга Т.Баярмагнай мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, "Сонгуулийн энэ эгзэгтэй үед улс төрийн зарим хүчнээс тухайлбал МАН-ын нэр бүхий этгээдүүдийн зүгээс миний биетэй холбоотой мөн АН-аас УИХ-д нэр дэвшиж байгаа тодорхой нэр дэвшигч нартай холбоотой илт худал мэдээллийг цахим орчинд түгээлээ. Энэ худал мэдээллийн утга нь миний бие Т.Баярмагнай нь зарим нэр дэвшигчийн өмнөөс мөнгө тарааж, Цагдаагийн байгууллагад үйлдэл дээрээ баригдаж, нэр татуулсан мэтээр гүтгэж байгаа нь туйлын харамсалтай байна. Үүнтэй холбоотойгоор ямар нэг байдлаар мөнгө тараасан ямар ч үйлдэл байхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Өнөөдөр үүнтэй холбоотой ямар нэгэн асуудал маргаан үүсээгүй гэдгийг Баянхонгор аймгийн АН-ын штабын зүгээс болон өөрийн зүгээс мэдэгдэж байна. Сонгуульд оролцож байгаа, МАН-ын штабт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүс иргэдэд маш их хэмжээний мөнгө тарааж байна гэсэн мэдээлэл зураг, баримт, бичлэгтэйгээ АН-ын штабт байгаа. Эдгээр баримттай мэдээллийг шүүх, хууль хүчний байгууллага руу хандаж шалгуулна гэдгийг мэдэгдье" гэлээ.
| "Мөнгө тараасан" гэх асуудлыг Баянхонгор сумын Рашаант багийн Засаг дарга Т.Баярмагнай "илт худал мэдээлэл" гэж мэдэгдлээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35