Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос 11:40 цагийн байдлаарх ирцийн мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд 2,063,000 гаруй иргэн санал өгөхөөс одоогийн байдлаар 400,000 гаруй иргэн саналаа өгчээ. Ингэснээр сонгуулийн ирц 20 гаруй хувьтай явж байгаа аж.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ "2020 оны УИХ-ын сонгуультай өнөөдрийн ирцийг харьцуулахад идэвхтэй буюу өндөр байгаа юм. Одоогийн байдлаар цаг агаар тогтуун байгаа учир сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Ирц идэвхтэй байх тусам санал хураалтын ажил хуулиар заасан хугацаанд дуусах боломжтой. Хэсгийн хороодыг 22:00 цагт хааж, дүн мэдээллийг шууд дамжуулах ажилд орно" гэв.
Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд нэг хороонд ногдох дундаж сонгогчдын тоо 2130 орчим байна. Энэ жилийн хувьд хоёр саналын хуудас бөглөх учир хэсгийн хороодын тоог нэмсэн гэдгийг албаныхан онцоллоо.
| Сонгуулийн ирц 11:40 цагийн байдлаар 20 гаруй хувьтай үргэлжилж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35