УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш болно. Энэ удаагийн сонгууль өмнөхүүдээс онцлог бөгөөд 1400 гаруй нэр дэвшигчээс 126 нь л УИХ-ын гишүүн болох эрхээ сонгогчдоос авна. Тиймээс эрх мэдэлтэй болохын төлөө нэр дэвшиж, өөрсдийгөө таниулахаар сурталчилгаа хийсэн олон хүн урд өдрүүдэд зарцуулсан хөрөнгө, мөнгө, цаг зав нь бодогдоно. Эрх мэдлийн төлөөх шуналаа дарж дийлэхгүй, барьж чадахгүй ухвар мөчид үйлдэл хийж, ухаан солиотой арга ашиглахыг ч үгүйсгэхгүй.
Ердөө хэдхэн хоногийн өмнө элийрэгч гэгч Ц.Уянга намын дарга руугаа хэрхэн дайрч, давшилж, элдэвлэж байгааг цахим орчинд монголчууд харсан, бас үзсэн. Гомдогсод сонгуулийн үйл ажиллагаа тэгш бус зохион байгуулагдсан гэж бухимдаж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг үгүйсгэхгүй.
Бид ардчилсан улсын иргэд. Тийм ч болохоор ардчилал гэж шууд бухимдаж, буруу, зөвийг ялгахгүй үймээн, самуун, утга учиргүй жагсаал, цуглаанд оролцох бус хуулийн хүрээнд саналаа өгч, эрхээ эдлэхийг чухалчлах ёстой. Угаас сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн болон Төрийн бус байгууллагууд оролцож, хяналт тавьж, гадаадын хэвлэл мэдээллийн болон олон улсын байгууллагууд ажиглагчаар оролцдог. Мөн иргэдийн эргэлзээг үгүй хийхийн тулд нэгэнт хэрэгжүүлж, ашиглаж байгаа санал тоолох автомат машины дүнг баталгаажуулахын тулд бүгдийг буюу 100 гараар тоолох шийдвэрийг ч гаргаад буй. Ингэж л монголчуудыг төрийн эрх байгууллага УИХ-аа байгуулахдаа хардлага, сэрдлэггүй, сэтгэл амар байгаасай гэж хүн бүр хичээж байна. Харин иргэн та саналаа өгч, санаа муутнуудын санаачилга, үгэнд автахгүй, уриалга, ухуулгыг тоолгүй эрхээ эдэлж, ирэх 4 жилийнхээ гишүүдийг сонгохыг уралж байна.
| Залуусыг өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалж байна |
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12