Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг наймдугаар сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товложээ.
Наадмын үеэр Очирваанийн тахилга болдог. Үүний учрын талаар Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбол дацангийн багш, орчуулагч С.Түвдэнцэрэн "Монголчуудыг даасан гол ядам нь Очирваань гэж үздэг. Иймээс Очирвааниа эхэнд нь тахиад дараа нь цам харайдаг уламжлалтай.
Цам дээр болж буй үйл явц нь бүжиг наадам төдий биш, шашны нууц тарнийн чухал зан үйлд тооцогддог. Энэ үеэр нийтээрээ Очирвааньдаа хамаг бүхнээ даатгаж, залбирах нь чухал" хэмээв.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.
Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.
| "Даншиг наадам-Хүрээ цам" наадам наймдугаар сарын 3-4-нд Хүй долоон худагт болно |
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12