Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр орсон усархаг, аадар борооны улмаас нийслэлийн хэд хэдэн хэсэг үерт автаж, аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг агаарын байдал, голын усны түвшин, үер усны аюулаас сэрэмжлүүлэх талаар өчигдөр мэдээлэл өгчээ.
Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат "Улаанбаатар хотод өнөөдөр өглөө орж эхэлсэн бороо 15:00 цаг хүртэл үргэлжлэн орно. Дундаа түр зогсоно гэж Цаг уурын байгууллагаас мэдээлэл ирлээ.
Зургаадугаар сарын 28, 29, 30-нд түр зуурын аадар бороо орох тул иргэдийг аюулгүй байдлаа хангах шаардлагатай байна. Туул, Сэлбэ, Дунд голын ус үерийн түвшинд хэвээрээ байгаа. Голын ай сав дагуу аялж, амрахгүй байх, бага насны хүүхдээ ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөе.
Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас айлын хашаа руу ус орсон, авто замын зорчих хэсэгт ус тогтсон дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авлаа. Үерийн даланг цэвэрлэх, Сэлбэ голын ай савын мод бутыг зөөж, цэвэрлэх арга хэмжээг авч байна. Маршал тауны зүүн талд, Хар усан тохой, Монгол шилтгээн, Биокомбинатад үерийн түр даланг босгосон байгаа" гэж мэдээллээ.
| Үерт автаад буй Биокомбинат, Монгол шилтгээн, Хар усан тохой зэрэг газруудад түр далан босгожээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35