Хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө сарны цаад талаас чулуулгийн дээж авчрахаар дэлхийгээс хөөрсөн Хятадын Chang’e-6 хөлөг өчигдөр Өвөр Монголын говьд амжилттай газарджээ.
Ингэснээр Хятад нь сарны бидэн рүү хардаггүй алслагдсан хэсгийн хөрсний дээжийг дэлхийд авчирсан анхны улс болон түүхэнд бичигдэж байна.
Сар нь зөвхөн нэг талаараа дэлхий рүү харах байрлалд түгжигдсэн сансрын биет юм. Хүн төрөлхтнөөс нүүрээ буруулсан тэр хэсгийн гадаргууд манай нарны аймгийн үүсэл гарлын талаар чухал мэдээлэл хадгалагдаж байгаа гэж үздэг.
Сарны алслагдсан хэсэгт Хятад улс 2019 онд эхний судалгааны станцаа буулгаснаар бас түүхэнд анхдагч болж байв.
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Chang’e-6 төслийг удирдсан мэргэжилтнүүдэд баяр хүргэжээ.
Сансар огторгуйг үргэлжлүүлэн судалж, орчлон ертөнцийн нууцыг тайлах ажлыг шинэ өндөрлөгт хүргэж, улс үндэстнээ хөгжүүлэхийн зэрэгцээ хүн төрөлхтөнд үр шимийг нь хүртээхийг тэр энэ үеэр мэргэжилтнүүддээ уриалсан байна.
Chang’e-6 хөлөг тавдугаар сарын эхээр дэлхийгээс хөөрснөөсөө хойш хэдхэн хоногийн дараа сарны өмнөд туйлын ойролцоо оршдог аварга том тогоонд газардсан юм.
Хөлгийн аялал нийтдээ 53 хоног үргэлжилжээ.
Энэ бол Хятад улсын сар руу илгээсэн зургаа дахь, сарны цаад тал руу илгээсэн хоёр дахь хөлөг юм.
Хөлгийн нэр нь Хятадын домогт гардаг сарны дагинын нэр ажээ.
Chang’e-6 хөлөг сарны гадаргууг өрөмдөж, робот гараар хөрсний дээжийг цуглуулж, гэрэл зураг авч, Хятадын төрийн далбааг суулгах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн байна.
Сар нь 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн гэдэг. Ингэхдээ ямар нэг сансрын биет дэлхийтэй мөргөлдсөний үр дүнд бий болсон гэх таамаг бий.
Сарны цаад талын хөрсний бүтэц, геологийн идэвх дэлхий рүү харсан талынхаас их өөр байдаг. Үүний нууцыг тайлахад Хятадын хөлгийн дэлхийд авчирсан дээж тус болох юм.
Хятад улс сүүлийн арван жилд сансар судлалдаа асар их мөнгө зарцуулж, АНУ, Оросын зиндаанд хүрэхийг зорьж байгаа.
Тус улс 2030 онд анхны сансрын нисгэгчээ саран дээр буулгаж, цаашдаа байнгын сууринтай болохоор төлөвлөсөн юм.
АНУ-ын хувьд 2026 онд хоёр дахь удаагаа саран дээр хүний мөр гаргахаар ажиллаж байгаа.
ОХУ өнгөрсөн онд саран дээр Луна-25 судалгааны станцаа буулгах гэж оролдсон нь бүтэлгүйтэж байв.
Эх сурвалж: BBC
| Сарны цаад талаас чулуулгийн дээж дэлхийд авчирсан анхны улс Хятад боллоо |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35