“Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд анх Франц улсаас 2004 онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд дөрвөн тахь тус тус тээвэрлэн авч ирж сэргээн нутагшуулж байсан түүхтэй.
Тус ажил амжилттай хэрэгжиж тахийн тоо толгой өдгөө 140 болж өсөж байгаа юм. Энэ талаар Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Себьестян Сурун твиттер хуудсандаа “Хомын тал байгалийн цогцолборт газраар аяллаа. Энд 20 жилийн өмнө Францаас 22 тахь онгоцоор тээвэрлэн авчирч байж. Нутгийн малчидтай итгэл сэтгэл нийлж хамтран ажилласны хүчинд энэхүү төсөл маш амжилттай хэрэгжиж нутагтаа эдийн засгийн боломжуудыг шинээр үүсгэж байгаа хэмээгээд тахьнуудын дүрс бичлэгийг тавьж “Хоёр жилийн өмнө дөнгөж төрсөн унага байхад нь би түүнд “Shadowfax” гэдэг нэр өгсөн юм. Харин одоо тэр нас бие гүйцсэн залуу гүү болжээ. Бүр саяхан “найз залуу”-гаа сольсон гэнэ” хэмээн хошигнон бичжээ.
Тахийг онгоцоор тээвэрлэхийн тулд тус бүрт нь тусгай зориулалтын хайрцаг бэлтгэх, амьтны хүрээлэнд биш сул чөлөөтэй байсан тахийг хайрцагт хийж тээвэрлэхийн тулд нэлээн ажиллагаа шаардагдсан мөн хайрцаг руу оруулахын тулд тахиудыг сүрлээр хуурч байсан талаар ажлын албаныхан мэдэгдэж байсан юм.
| Хомын талд 20 жилийн өмнө Францаас авч ирж байсан тахийн тоо толгой өсж 140 болжээ |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55