“Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулилалтыг энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн дагуу "Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл" хэрэгжиж байгаа.
Энэ хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн, Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги хамтран “Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулилалтыг зохион байгуулж байна.
Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой Байдлын Газрын нийслэлийн Аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдаж буй.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар алба хаагчид тогтоол болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, онолын болоод дадлагыг хээрийн нөхцөлд хийж байна.



Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
| Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулилалт хийж эхэллээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57