Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ.
Тодруулбал, 2023 онд тус прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 шийдвэрт дүгнэлт бичиж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн, 88 шийдвэрийг зөвтгүүлсэн байна.
Үүний үр дүнд 29 шийдвэрт өөрчлөлт оруулж, 59 шийдвэрийг хүчингүй болгож, 52 хүн, 7 хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр оногдуулсан 90,4 сая төгрөгийн торгуулийн мөнгийг прокурорын дүгнэлтээр буцаан олгуулахаар болжээ.
Харин 2024 оны тавдугаар сарын байдлаар 5 шийдвэрийг зөвтгүүлж, 4 хүн, 3 хуулийн этгээдэд 106,4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 7 шийдвэрийг хүчингүй болгуулсан байна.
Нийслэлийн прокурорын газраас энэ оны 6 сард шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, торгуулсан иргэдийн мөнгийг буцаасан эсэхийг шалгахад, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдэд Төрийн сангийн данснаас буцаалтыг бүрэн шилжүүлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тиймээс зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 12 байгууллагад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болжээ.
| Үндэслэлгүйгээр торгуулсан иргэдийн мөнгийг буцаан олгуулна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57