Сэлэнгэ аймгийн Мандал сумын түнхэл багт хүн хутгалуулсан гэх дуудлага мэдээлэл 6-р сарын 24-ны орой бүртгэгджээ.
Хэргийг тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын түнхэл багын .... тоотод оршин суух 33/эр/ настай Б-г хамт архидан согтуурсан 47/эм/ настай О нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хүзүүн тус газарт нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон байна.
Тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Амь насаа алдсан Б нь О гэгч эмэгтэйтэй нэг нутгийн хүмүүс байсан ба хувийн таарамжгүй харилцаанаас маргаан үүдэж дээрх эмгэнэлтэй хэрэг гарчээ. Иймээс иргэд та бүхэн гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, архины хэрэглээнд хязгаартай хандахыг уриалж байна.
| Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж хамт архидаж байсан эрэгтэйгээ хөнөөжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57