Даваа гарагт Өмнөд Солонгосын Гёнги мужийн Хвасон хотод оршдог литийн батарейн үйлдвэр гал гарч, хамгийн цөөндөө 22 ажилчин амь үрэгджээ.
Амь үрэгдсэн хүмүүсийн 20 нь гадаадын ажилчид байсан байна.
Өчигдөр оройн 09:00 цагийн байдлаар аврагчид сураггүй болсон нэг хүнийг үргэлжлүүлэн хайж байжээ.
Өөр хоёр ажилчин хүнд, зургаан ажилчин хөнгөн шархадсан байна.
Амь үрэгдсэн 22 ажилчны 18 нь Хятад, хоёр нь Өмнөд Солонгос, нэг нь Лаос улсын иргэд байжээ.
Үлдсэн нэг хохирогчийн цогцос их хэмжээгээр түлэгдсэн тул ДНХ шинжилгээгээр харьяаллыг тогтоохоор болсон гэнэ.
Гал түймэр Даваа гарагийн өглөөний 10:30 цагийн үед үйлдвэрийн хоёрдугаар давхарт гарчээ.

Aricell компанийн эзэмшлийн нийт 11 үйлдвэрийн нэг болох энэ үйлдвэрт шинэ литийн батарейг шалгах, савлах үйл ажиллагаа явагддаг юм байна. Гал гарах үеэр энд 35,000 орчим ширхэг батарей хадгалагдаж байжээ.
Гал сөнөөгчид өдрийн 3:10 цагийн үед түймрийн тархалтыг зогсоож чадсан байна. Үйлдвэрт их хэмжээний шатамхай, тэсрэмтгий материал байсан тул галыг уламжлалт арга техникээр унтраахад бэрхшээл тулгарсныг албаныхан ярьсан юм.
Өчигдөр үдээс хойш Өмнөд Солонгосын засгийн газар шуурхай хуралдаж, гамшгийн хариу арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл оройн 7:00 цагийн үед үйлдвэрийн байранд ирж, гамшгийн нөхцөл байдалтай танилцсан байна.
Тус улсын гадаад хэргийн яам иргэд нь хохирсон улс орнуудын элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байгаагаа мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News
| Өмнөд Солонгосын батарейн үйлдвэрт гал гарсны улмаас 22 ажилчин амь үрэгдсэний 20 нь гадаадын иргэд байжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23