Улсын хэмжээнд 2024 оны зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алджээ. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ. Усны ослын нийт тохиолдлын 27.5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотынх байна.
Тухайлбал өчигдөр 16:22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт нуурын эрэгт гэр бүлээрээ амарч байсан айлын бага насны хүүхэд хийлдэг гудсаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живж нас барсан харамсалтай явдал болжээ.
Иймд иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.
Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалав.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг гудсаар нуурын усанд хөвж байсан бага насны хүүхэд унаж, нас баржээ |
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-06-26 09:15:26
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55