УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Өнөрболорын шадар туслахаар ажиллаж байсан эмэгтэй ил харагдах шархгүй нас барсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 21-ний 04:54 цагт ирүүлжээ.
Улмаар тус тоотод суух 62 настай эмэгтэй Ц нь ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Талийгаач эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан" гэжээ.
Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын орлогч “Талийгаач Д.Өнөрболор гишүүний шадар туслахаар ажиллаж байсан юм байна лээ" гэх тайлбарыг ergelt.mn сайтад өгчээ.
| Д.Өнөрболорын туслахаар ажиллаж байсан эмэгтэй нас баржээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57