Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийг технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосноор хэсгийн хороодод хүргүүлдэг. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2198 хэсгийн хороонд 2943 санал тоолох төхөөрөмж ашиглах бөгөөд саналыг хуудсыг сонгогчдын тоонд үндэслэсэн нөөцтэйгөөр хэвлүүлснийг хэсгийн хороодод тагнуул, цагдаагийн байгууллагын хяналттайгаар хүргүүлж байна.

Нам, эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл дээрх үйл ажиллагааг ажиглахаас гадна санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг туршсан юм. Тухайлбал, санал тоолох төхөөрөмжүүдээс сонгон бүрдэл бүрийг шалган саналын хуудас уншуулж, үйл ажиллагааг нь нэг бүрчлэн туршиж үзсэн юм.
Сонгогчийн санал авах, тоолох, дүнг гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэдэг. Санал тоолох төхөөрөмж нь санах ойн төхөөрөмж (CF карт), саналын хайрцаг, нөөц тэжээл, хамгаалалтын соронзон түлхүүр, тэжээлийн залгуур, модем, зөөврийн хуванцар цүнхнээс бүрддэг бөгөөд бүрдэл бүрийг ажиглагчид хянаж, туршлаа.
Саналын хуудас усан хээтэй үнэт цаасан дээр нэгдсэн дугаарын мэдээлэл агуулсан ил, тусгай зориулалтын неон гэрлээр харагддаг далд нууцлалтай, аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай хэвлэгддэг бөгөөд олшруулах боломжгүйг ажиглагчид үзэж, шалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт 100 хувь хяналтын тооллого (гар тооллого) хийнэ. Хяналтын тооллого хийх ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын болон сонгогчдын төлөөлөлд нээлттэй.
Шалган туршиж, баталгаажуулах үйл явдлыг 31 хэвлэл мэдээллийн байгууллагын 65 сэтгүүлч олон нийтэд шууд дамжуулж, мэдээллээ.

Д.Оюунэрдэнэ
| Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг нээлттэйгээр шалган туршиж, баталгаажуулав |
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12