НОК-ын Шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
-Бороо орсонтой холбоотойгоор одоогийн байдлаар 7 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс айлын гэр усанд автсан, машинтай гол гарч яваад урсах шахсан, Төв аймгаас эмээлт рүү мал тууж явсан хүн замдаа төөрсөн гэх зэрэг дуудлага бүртгэгдсэн. Гурван цаг хайсны эцэст тухайн хүнийг олсон. Осгож, бээрсэн байдалтай байсан.
Үүүний дагуу мэргэжлийн байгууллагууд ажилласан. Нийслэлийн замд ус тогтсон байршлуудын усыг соруулсан.
Үерийн далан дээр 1917 айл байна. Үүнээс 700 орчим нь зөвшөөрөлтэй. 300 орчим нь зөвшөөрөлгүй. Эдгээр айлуудад давхардсан тоогоор 3000 гаруй мэдэгдэх хуудас хүргүүлсэн.
Мөн 7 дүүргийн 15 байршилд нүүлгэх талаар хэлсэн. Зөвшөөрөлтэй айлууд хөрөнгийн үнэлгээ хийлгээд НОСК-д дахин төлөвлөлтөд орж орон сууцжуулах боломжтой юм байна лээ. Өнгөрсөн жилийн үерээс хойш 61 айлыг нүүлгэн шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гарсан үерийн улмаас 20 айлд гэр олгож, зөөврийн усан хангамж, цахилгааныг татаж өгөөд Морингийн даваа руу нүүлгэн шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 4 айл тэнд амьдарч байна.
| Үерийн улмаас “Морингийн даваа“-руу нүүлгэсэн 20 айлын 12 нь цоожтой, 4 нь гэрээ ачаад нүүсэн |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23