Нийслэлд борооны ус зайлуулах шугам хийж буй ажлын явцын талаар албаны хүн мэдээлэл өглөө.
Зургаан байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн бөгөөд 70 хувьтай, жижиг найман байршилд борооны ус зайлуулах шугамын засвар үргэлжилж байгаа юм байна.
Борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолойгоор хийж байгаа бол төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийжээ.
Төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх гэнэ.
“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж 24 цагаар ажиллаж байна.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө орсон аадар борооны дараа ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй.
Тодруулбал өнгөрсөн онуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтож улсын баяр наадмын үеэр дээл, гоёлоо өмссөн иргэд болон жуулчид усаар туулах, харайх асуудлууд гардаг байсан. Иймээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худаг, 47 борооны ус зайлуулах шугам угсарлаа. Мөн зургаан метрийн гүнд өргөх насос суурилуулсан.
Гандийн гудамжны борооны ус зайлуулах шугам сүлжээгээр дамжуулж Дунд гол руу цутгах 1.2 километр борооны ус зайлуулах шугамыг угсарч дууссан” гэлээ.
Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам хийж байгаа аж.
| Нийслэлийн зургаан байршилд борооны ус зайлуулах шугам угсрах ажил 70 хувьтай байна |
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-06-26 09:15:26
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55