ДУБАЙ, 2024 оны зургаадугаар сарын 19 /TASS/. Саудын Арабын Мекке хотод ариун хаж мөргөлд оролцохоор ирсэн 550 орчим хүн хэт халууны улмаас нас барсан тухай "AFP" агентлаг Арабын орнуудын дипломат хүрээний нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.
Нас барсан хүмүүсийн цогцсыг Мекка дахь шарил хадгалагдах хамгийн том газарт хүргэсэн байна. Нас барсан мөргөлчдийн 323 нь Египетийн иргэд аж.
Хаж мөргөлийн үеэр Саудын Арабад Иорданы 14 мөргөлчин амиа алдаж, 17 хүн сураггүй алга болсон гэж "Ройтерс" агентлаг зургаадугаар сарын 16-нд мэдээлжээ. Мөргөлчид хэт халуун агаар эсвэл шахцалдааны улмаас амиа алдсан байж магадгүй байна.
Тус агентлагийн мэдээлснээр, энэ жил Меккад 1.8 сая гаруй мөргөлчин иржээ.
Энэ онд хаж мөргөл зургаадугаар сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа юм. Саудын Арабын цаг уурын албанаас мэдээлснээр, зургаадугаар сарын 17-нд Мекке хотод агаарын температур 52 хэм хүрч халсан байна. Зургаадугаар сарын 16-ны өдөр гэхэд л 2764 мөргөлчин наранд цохиулжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Хаж мөргөлийн үеэр хэт халсны улмаас 550 орчим мөргөлчин нас баржээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23