Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой 2025 онд тохионо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр улиралд БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр гэрээнд Монгол Улсын Улсын Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш (2024.06.19) нар гарын үсэг зурлаа.
Тус үзэсгэлэнд Монгол улсын анхны төрт улс Хүннүгийн үеэс эхлэн Их Монгол Улс, Бурхны шашны дурсгалуудаас багтсан цогц үзэсгэлэн юм. Чингис хаан Үндэсний музейгаас 2023 онд Франц улсын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн амжилтай зохион байгуулагдаж 5 сарын хугацаанд нийт 250.000 гаруй хүн Монголын түүх, соёлын дурсгалтай танилцсан юм. Үзэсгэлэнд гарсан үзмэр олдворууд эдүгээ Монгол улсад буцаж ирсэн бөгөөд 2025 оноос Чехийн Үндэсний музей, 10 сард Щвейцарын Цюрих хотын Ритберг музейд дэлгэгдэж улмаар Канад, АНУ-д гаргана.
Чехийн Үндэсний музей нь 1818 онд байгуулагдсан, 20 сая гаруй үзмэртэй бөгөөд энэ нь тус улсын музейн сан хөмрөгийн 30 гаруй хувь нь гэсэн үг, нийтдээ 300 гаруй судлаач, мэргэжилтэн ажилладаг. Европтоо томоохонд тооцогдох энэ музей жилд 1.5 сая гаруй хүнд сан хөмрөгөө толилуулдаг байна.
Тус музей дэх Монголын холбогдолтой 2,500 гаруй үзмэрийн тал нь шашин шүтлэг, үлдэх хэсэг нь монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой үзмэр байдаг юм. Эдгээр дурсгалыг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей хамтран “Чех дэх Монголын өв” номыг бүтээхээр ажиллаж байна. Чингис хаан үзэсгэлэн нь таван сарын хугацаанд дэлгэнэ.
| Чехийн Прага хотноо “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг дэлгэнэ |
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06