Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан цолыг хүртсэн М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн гэх шалтгаанаар барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасаж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол чимэг олгоод байгаа билээ.
Тодруулбал, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх болон Арбитрын давж заалдах комисс өнгөрсөн тавдугаар улсын арслан М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн гэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг. Энэ дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 17-ны өдөр /2024.06.17/ М.Бадарчид өвдөг шороодсон
Тэгвэл улсын арслан М.Бадарч Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх болон Арбитрын давж заалдах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч Олон улсын спортын Арбитрын шүүхэд гомдол гаргаад байсан аж. Харин түүнийг гомдлыг Олон улсын спортын Арбитрын шүүх хүлээж авч, хэлэлцэхээр болсон байна. Тиймээс М.Бадарчийн өмгөөлөгч холбогдох баримт материалыг нь Олон улсын спортын Арбитрын шүүхэд явуулахаар болсон аж.

Хэрэв тус шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэх асуудлыг үгүйсгэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүх болон Арбитрын давж заалдах комиссын шийдвэрийг хүчингүй болговол түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд олгосон цол чимгийг хэрхэх вэ гэдэг асуудал мөн гарах юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Олон Улсын спортын Арбитрын шүүхийн шийдвэрийг эцэслэн гараагүй байхад М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд цол чимэг олгох шийдвэрийг гаргасан нь магадгүй улс төрийн зорилготой байхыг үгүйсгэхгүй хэмээж байна. Учир нь Шадар сайд С.Амарсайхан уг асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, "М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг олгох асуудлыг сонгуулийн өмнө шуурхай шийдвэрлэх шаардлагатай" хэмээн зарлиг гаргуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
| М.Бадарчийн допингийн асуудлыг Олон Улсын спортын арбитрын шүүх хэлэлцэхээр болжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23