Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн А/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” тушаалаар Ажлын хэсэг байгуулан төвийн 6 дүүрэгт дараах үндсэн дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллалаа.
Үүнд:
Энэхүү чиглэлийн хүрээнд нийслэл дэх барилга, дэд бүтцийн салбарын хяналтыг хэрэгжүүлэхээр Хяналт шалгалтын газрын 34, Хот байгуулалт, хотын стандартын газрын 6, Цагдаагийн удирдах газрын 6, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн 7 улсын ахлах байцаагч, мэргэжилтэн нарын оролцоотой нийт 53 хүний бүрэлдэхүүнтэйгээр тавдугаар сарын 24-ний өдрийг дуустал иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд дараах байршлуудад ажиллалаа.
Үүнд:
Дээрх байршлуудад хяналтын Улсын ахлах байцаагчаас мэргэжлийн туслалцаа зөвлөгөө, арга зүйн зөвлөмж өгч илэрсэн 534 зөрчилд НХШГ-аас баталсан шаардах хуудасны дагуу зөрчлийг арилгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Шалгалтын ажлын мэдээний нэгдсэн тайланг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэн ажиллав. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг арилгуулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчид саадгүй зорчих нөхцөлийг хангуулах, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын гадна орчныг хотын стандартад нийцүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хийж буй шалгалтын ажил үргэлжилж байна.
| Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23