Завхан аймгийн Улиастай сумын нутагт өчигдөр 17:33 цагаас үргэлжлэн орсон усархаг борооны улмаас урьдчилсан байдлаар 158 өрхийн 449 хүн, Жаргалант, Жинст, Өлзийт багт нийт 131 га талбай үерт автжээ.
Аймгийн онцгой байдлын аврагчид нийт 25 хүний амь насыг авран хамгаалж, Жинст багийн Ногоочдын хэсгийн 13 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Сэтэрсэн замыг засварлах, байгууламжийн хог, лаг шаврыг цэвэрлэж тунасан усыг зайлуулах, шороон далан босгох арга хэмжээг авч байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Шуурхай штаб 24 цагаар ажиллаж, үерт өртсөн үлдсэн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, очих газаргүй иргэдийг байр, хоолоор хангах, иргэдийн эд хөрөнгийг сахин хамгаалах, зам талбайн лаг шаврыг цэвэрлэх, айл өрхийн эд хөрөнгийг сахин хамгаалах, үер болсон газрын гүний худгууд, ногооны талбай, зооринд шинжилгээ хийж үерт автсан хүнсний ногоог устгалд оруулах, цахилгаанаас үүдэлтэй гал гарах эрсдэлээс сэргийлэх, үерийн эрсдэлт бүх айл өрхөд мэдэгдэл болон үертэй холбоотой зөвлөмж өгөх, ариутгал, халдваргүйтгэл хийх юм байна. "Улиастай хот өндөр уулын бүсэд оршдог боловч үерийн эрсдэлээс хамгаалах инженерийн байгууламжгүй. Иймд ирэх жилийн төсөвт үерийн эрсдэлээс хамгаалах нэгдсэн байгууламжийн хөрөнгийг суулгаж өгөх хэрэгтэй. Голын ай сав, уулын ам, үерийн эрсдэлт газруудад газар олгосон эрх бүхий албан тушаалтан иргэдэд учирсан хохирлыг барагдуулахад оролцоно" гэдгийг аймгийн онцгой комиссын хуралдаанаар сануулжээ.
Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.





| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн Улиастай сумын нутагт 158 өрхийн 449 хүн үерт өртжээ |
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
2026-01-13 17:04:26
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07