Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар “Ерөө” голын усанд бага насны 2 хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 11:24 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байдаг.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 06.17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
| Живж буй бага насны хоёр хүүхдийг аврах гэж гол руу ороод осолдсон 19 настай Б-ийн цогцсыг олжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17