Нийслэлийн нутаг дэвсгэрт үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, үерийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааны уялдааг зохицуулах зорилгоор Нийслэлийн Онцгой Комисс(НОК)-ын даргын 2024 оны 02 тоот тушаалаар “Шуурхай штаб”-ыг байгуулсан.
Шуурхай штабын бүрэлдэхүүнд ажиллах ажилтан, алба хаагчдад өнөөдөр НОК-ийн орлогч дарга, хурандаа А.Дашням үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч, томилгоожууллаа.
Нийслэлийн Онцгой комиссын V хурлаас Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон юм.


Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Комисс
| НОК-ийн Шуурхай штабт ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, томилгоожууллаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23