Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн /2024.06.17/ байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 685.267 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар экологид нийт 353,085,498 төгрөгийн хохирол учирчээ.
Ойн тухай хуульд зааснаар ой, хээрийн түймрийн аюултай үе зургаадугаар сарын 10-ны өдөр дууссан ч хойд болон баруун хойд ойн бүс нутгаар хуурайшилтын түвшин өндөр хэвээр байгаа юм.
Тиймээс ой, хээрт явахдаа, ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан чүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, аюулгүй байдлыг сайтар хангахыг анхаарууллаа.
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өсжээ.
Эх сурвалж: ОБЕГ
| Ой, хээрийн түймрийн аюултай үе дууссан ч хойд болон баруун хойд бүс нутгаар хуурайшилтын түвшин өндөр хэвээр байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23