"Монгол Улс 2024 оны эхний таван сард нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрч,тэнцэл хоёр тэрбум ам.долларын ашигтай гарчээ" гэж Үндэсний Статистикийн Газраас мэдээллээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс нэг (10.3%) тэрбум ам.доллар, экспорт 74.9(1.2%) сая ам.доллар, импорт 932.5 (26.9%) сая ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 857.5 (30.4%) сая ам.доллароор буурчээ.
Экспорт 2024 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 74.9 сая ам.доллароор өсөхөд нүүрс 172.9 сая ам.доллар, зэсийн баяжмал 54.9 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 41.9 сая ам.доллар,боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 39.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 47.8 сая ам.доллароор тус тус буурчээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 932.5 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 135.6 сая ам.доллар, дизелийн түлш 120.6 сая ам.доллар,бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 76.3 сая ам.доллар,ачааны автомашин 65.4 сая ам.доллар, авто бензин 62 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 47.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Экспорт 2024 оны тавдугаар сард өмнөх сараас 131.4 (10.2%) сая ам.доллароор өсөж, импорт 43.1 (4.3%) сая ам.доллароор буурчээ.
Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 254.2 ам.доллар, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор тус тус өсөж, нүүрсний үнэ тонн тутамд 34 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.
БНХАУ-д экспортолсон барааны 65.6 хувийг нүүрс, 19.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.4 хувийг эзэлж байгаа бол импортын 73.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар БНХАУ 39.2%, ОХУ 26.%, Япон 10.0%, БНСУ 4.1%, АНУ 3.5%, ХБНГУ 1.9 хувийг тус тус эзэлж, нийт импортын 84.7 хувийг бүрдүүлжээ.
ОХУ-аас импортолсон барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас импортолсон барааны 76.8 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 11.2 хувийг ачааны автомашин эзэлж байна.
Эх сурвалж: ҮСХ
| Цахилгаан шуудан утасны холбооны аппаратын импорт өмнөх оныхоос өсжээ |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00