Саудын Арабт үргэлжилж буй хаж мөргөлд оролцохоор явсан 14 иргэн нь агаарын хэт халалтын улмаас амиа алдсаныг Йордан улсын эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.
Үүнээс гадна тус улсын өөр 17 иргэн ариун хот Меккад хүрэх замдаа сураггүй алга болсон байна.
Амиа алдсан мөргөлчдийн шарилыг эх оронд нь авчрах, сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулж байгааг Йорданы гадаад хэргийн яам мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд Саудын Арабт агаарын температур Цельсийн +40 хэм давж халж байгаа.
Саудын Арабын ариун хот Меккад жил бүр Исламын шашны хаж мөргөл зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая муслим цуглардаг.
Энэ жилийн мөргөл Баасан гарагт эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн Лхагва гараг хүртэл үргэлжлэх юм.
Исламын цаг тооны бичгийн сүүлийн сард тохиодог энэ мөргөлийг муслим хүн бүрийн амьдралдаа хэрэгжүүлэх ёстой таван үүргийн нэг гэж үздэг юм.
Өнгөрсөн оны мөргөлд хоёр сая орчим муслим цуглаж байжээ.
Саудын Арабын эрх баригчид мөргөлчдийг ариун газруудад төмөр зам, автобусаар хүргэх ажлыг зохион байгуулдаг ч хэт олон хүний ачаалал, цаг агаарын нөхцөл байдал хүндрэл учруулсаар байна.
Өмнө нь хэт олон тооны мөргөлч нэг дор цугларсны улмаас шахцалдаанд дарагдсан хэдэн зуун хүн амиа алдсан эмгэнэлт явдал гарч байжээ.
Эх сурвалж: Reuters
| Агаарын хэт халалтын улмаас Саудын Арабт үргэлжилж буй Исламын шашны хаж мөргөлийн үеэр 14 хүн амиа алдав |
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
2026-01-13 17:04:26
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07