Сонгуулийн ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд тэрбээр нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ.
Улмаар шүүхийн тогтоол энэ сарын 10-ны /2024.06.10/ өдрийн үдээс хойш албажиж, Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн. Одоогоор СЕХ-ноос түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулаагүй байгаа. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүн хуралдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх үү эсвэл дээд шатны шүүхэд хандах уу гэдгийг шийдэх хуралдаан өнөөдөр /2024.06.13/ Сонгуулийн ерөнхий хороонд болно.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Сонгуулийн ерөнхий хороо нь “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр шууд бүртгэхгүй, дээд шатны шүүхэд хандах магадлал өндөр байгаа" гэдгийг хэлж байна. Учир нь тус хорооны гишүүд өмнө нь мөн хуралдаад Н.Номтойбаярыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Тиймээс ч энэ удаад шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд хандаж магадгүй байгаа аж.
| "Н.Номтойбаярын сонгуульд нэр дэвших боломжтой" гэсэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэхийг шийдэх СЕХ-ны хурал өнөөдөр болно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23