Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөх ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулахаар болсон тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээлсэн.
Уг арга хэмжээг нийтдээ 10 километр газар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж "Сэлбэ голын лагийг доошлуулах ажлыг 10 километр газарт хийхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой Байдлын Газар болон дүүргүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Одоогоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ)-наас тодорхой зөвшөөрөл хүлээж байгаа. Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Геодизи Усны Барилга Байгууламжийн Газарт цэвэрлэгээ хийх байршлуудыг нь тодорхойлоод өгчихсөн. Ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон" гэв.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 20 гаруй байршилд үерийн далан сувгийн засвар болон нөхөн сэргээлт, барилга угсралтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Одоогийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварын ажил бүрэн хийгдэж дууссаныг тэрбээр мөн хэлсэн юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд өнөөдөр 11:00 цагт Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендер нээгдэнэ.
Нээлтийн тендер шалгаруулалтаар үеийн далангийн ажил нь Сэлбэ сэргэлт зургийн хүрээнд зарлагдаж байгаа юм. Тодруулбал 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетон хийцтэй үерийн даланг байгуулна.
| М.Балдандорж: Сэлбэ голын лагийг доошлуулахаар БОАЖЯ-наас зөвшөөрөл хүлээж байна |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2026-03-08 06:23:06
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00