Казахстан улсад зохион байгуулагдсан Бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч баяр хүргэлээ. Манай тамирчдын хувьд энэхүү тэмцээнд U15, U17 насанд Тажикстан, Киргизстаны багийг хожиж хүрэл медаль хүртсэн бол, U17, насанд Ү.Өсөх-Ирээдүй, О.Түвшин эрэгтэй хосын төрөлд хүрэл, U15 насанд холимог хосын төрөлд Ц.Энхлэн, Х.Дөлгөөн нар хүрэл медаль хүртсэн юм.
Бадминтон нь 1992 оноос олимпын хөтөлбөрт багтах болсон бөгөөд Монголд 1990 оны эхээр мэргэжлийн хэлбэрээр үүссэ. Улаанбаатар хотод Нийслэлийн Бадминтоны Холбоо гэх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Бадминтон нь Азид өндөр хөгжсөн спорт тул азийн тамирчид өндөр амжилтыг үзүүлдэг. Бадминтон нь хүний эрүүл мэндэд маш эерэг үр дүнг авчирдаг тул Япон, Солонгос, Хятад зэрэг улсад бүх нийтийн спорт болон хөгжсөн байдаг.
| Төв Азийн АШТ-д амжилт үзүүлсэн сурагчдыг хүлээн авч уулзлаа |
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-06-26 09:15:26
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55