УИХ-ын 2024 оны сонгуулийн тойргийг 13 бүс болгон хувааж, нэг улс төрийн намаас нийт 78 хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Тухайлбал, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймгуудыг нийлүүлж нэг тойрог, Сүхбаатар, Дорнод, Хэнтий гэсэн гурван аймгийн нэгтгэж сонгуулийн нэг тойрог болсон.
Харин сонгуулийн сурталчилгааны 14 хоногт зарим нэр дэвшигчид автомашин ашиглан тойргийнхоо бүх сумдаар орж, иргэдтэй уулзалт хийх боломжгүй талаар өгүүлж байгаа. Иймд алслагдмал аймаг, сумдад нэр дэвшиж буй зарим нэр дэвшигчид нисдэг тэрэг хөлөглөн тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж байгаа бололтой. Учир нь олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн "Сүхбаатар аймагт хоёр нисдэг тэрэг, нэг нисэх онгоц буугаад байгаа тухай" гэрэл зургийг нийтэлжээ. Сонирхуулахад, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, П.Анужин нарын долоон хүн нэр дэвшиж байгаа бол, АН-аас УИХ-ын гишүүн Н.Ганибал нар өрсөлдөж байгаа юм.
| УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй зарим хүмүүс онгоц хөлөглөж байгаа ба Сүхбаатар аймагт олон нисдэг тэрэг буусан тухай мэдээлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23