Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр хуралдааны тэмдэглэлээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, үерийн гамшгаас хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг УОК-ын дарга, аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна.
Өчигдөр /2024.06.11/ ОБЕГ-ын Шуурхай штабаас орон нутгийн онцгой комиссын шуурхай штабтай цахим хурал зохион байгууллаа. Энэ үеэр Шуурхай штабын дарга, хурандаа Б.Баянмөнх орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлэх, үерийн аюулыг хохирол багатай даван туулах бэлтгэл бэлэн байдлыг хангах, халдвар хамгааллын хувцас, элс, шуудай зэргээс эхлэн хүн хүч, техник хэрэгсэл татаж оролцуулах бэлтгэл хангаж эрсдэл бүхий газар байршуулахыг орон нутгийн онцгой комиссын шуурхай штабт үүрэг болголоо. Түүнчлэн үерийн улмаас эвдэрч болзошгүй гүүрэн байгууламж, далан сувгийг урьдчилан хүчитгэх, гол мөрний ай сав газар, үерийн эрсдэл бүхий газруудад байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг, чиглэл болгов.
| Үерийн гамшгаас урьдчилан сэргийлж шаардлагатай техник хэрэгслийг эрсдэл бүхий газруудад байршуулахыг үүрэг болгожээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23