Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хулгайд алдагдсан гар утасыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн.
Уг ажлын хүрээнд алдагдсан болон гээгдүүлсэн гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг “Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia” системд нэвтрүүллээ. Тухайлбал,
Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа болон гээгдүүлсэн гар утасны мэдээллийг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР” системээр дамжуулан тухайн иргэн өөрөө IMEI дугаараар шалгах үйлчилгээг энэ оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.
Ингэснээр хулгайлагдсан гар утсыг бусдад зарж, борлуулдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, тухайн гар утасыг худалдан авч байгаа иргэд хулгайлагдсан гар утас мөн эсэхийг өөрөө шалгадаг нөхцөл, боломжууд бүрдэж байгаа юм.


Д.Оюунэрдэнэ
| Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ E-Mongolia порталаас мэдэх боломжтой |
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2026-06-26 09:15:26
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55