Египет улсын Каир хотын метроны үндсэн шугамыг барьж байгуулах ажилд хяналтын инженерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай Улаанбаатарт метро байгуулах төслийн нэгжид ажиллахаар иржээ.
Тэрбээр метроны зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан БНСУ-ын "Dohwa Engineering" компанийн талаар мэдээлэл өглөө.
Инженер Т.Мөнхдалай "Тендерт шалгарсан БНСУ-ын "Dohwa Engineering" компани миний өмнө ажиллаж байсан компанитай хамтарч ажиллаж байсан.
"Dohwa Engineering" компани нь төрийн өмчит биш, Хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд санхүүгийн мэдээлэл нь нээлттэй. Интернэтээр хайхаар мэдээлэл нь гарна.
Тус компани нь таван компанитай нэгдэж тендерт оролцсон. Эдгээр хамтарч буй компаниуд дотор төрийн өмчит компани бий. Гэхдээ "Dohwa Engineering" компани гол үйл ажиллагаагаа манлайлах юм.
Миний хувьд дөрвөн улсын метроны зөвлөх үйлчилгээний төслийн менежментийн багт ажиллаж байв" гэж ярилаа.
Метроны зөвлөх үйлчилгээнд тухайн үеийн ханшаар силвер багцыг сонгож, 50 сая ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгийг 2024 оны төсөвт тусгажээ. Энэ мөнгийг метроны дизайн, геологийн суурь судалгаануудыг хийхэд зарцуулна гэдгийг хотын дарга хэлэв.
Түүний тайлбарласнаар Баруун дөрвөн замаас 10 дугаар хороолол хүртэл хэсэг болон эцсийн өртөө, зогсоол хүртэл зайд геологийн судалгаа хийх юм байна. Геологийн судалгаа хийгдсэний дараа метроны бүтээц буюу барилга барих, зургийг гаргах компанийн тендерийг зарлах аж.
| Т.Мөнхдалай: Метроны тендерт шалгарсан "Dohwa Engineering" компани нь төрийн өмчит биш |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23