Казахстанд 200 орчим жилийн өмнө устаж алга болсон зэрлэг адууны төрөл зүйл тахийг нутагшуулах ажил эхэлжээ.
Берлинээс дөрвөн гүү, Прага хотоос нэг азарга, хоёр гүү, нийт долоон тахь ачсан Чехийн нисэх хүчний тээврийн онгоц Казахстанд саяхан газардсан байна.
Адууг хамгийн анх 5,500 орчим жилийн өмнө гаршуулсан нутаг болох Төв Азийн хээр талд Пржевальскийн адуу гэгддэг тахь 200 жилийн өмнө нутаглаж байжээ.
“Дэлхий дээр үлдээд буй цорын ганц зэрлэг адуу энэ юм. Мустанг бол гаршуулсан байгаад сүүлд зэрлэгшсэн адуу” гэж Прага хотын амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Филип Машек тайлбарлажээ.

Зэрлэг байгальд тахь 1960-аад оны үед бүрэн устсаны дараа Мюнхен, Прага хотуудын амьтны хүрээлэнд хоёр бүлэг тахь үлдсэн байдаг.
“Энэ бол манай гараг дээр үлдсэн сүүлчийн зэрлэг адууны шинэ түүхийн эхлэл юм” гэж Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек мэдэгджээ.
Тус хүрээлэн 2011 онд тахийг Монголд нутагшуулах төслийг эхлүүлж байсан юм. Уг төсөл 2019 он хүртэл үргэлжлэхдээ нийт есөн удаагийн нислэгээр тахь тээвэрлэн авчирч байжээ.
Одоо Монголын хээр талд амьдардаг тахийн сүргийн тоо толгой 1,500 хүрснийг Машек мэдээлсэн байна.
Прага хотын амьтны хүрээлэн ирэх таван жилийн хугацаанд Казахстанд нийт 40 тахь тээвэрлэн хүргэх гэнэ.
Эх сурвалж: The Guardian
| Казахстанд 200 жилийн өмнө устаж алга болсон тахийг нутагшуулж эхэлжээ |
2025-11-10 17:32:11
Төрийн албан хаагч зорилтот иргэдийг оруулах байрыг түрээсэлж, төлбөрийг нь өөрөө авдаг байжээ
2025-11-10 16:58:30
Х.Нямбаатар: Бэлэн өгөгдөлтэй тайлан, тооцоо хийх зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглана
2025-11-10 14:25:32
2025-11-10 17:32:11
Хамба лам цаг бусын үхлээс аварч, бие махбодийн чадамж сэргээх "Насны авшиг" хайрлана
2025-11-10 17:23:21
Төрийн албан хаагч зорилтот иргэдийг оруулах байрыг түрээсэлж, төлбөрийг нь өөрөө авдаг байжээ
2025-11-10 16:58:30
“Болор цом” наадам энэ сарын 26-нд болно
2025-11-10 16:48:16
Батлан хамгаалахын салбар ₮1,1 их наядаар зэвсэглэл, техникийн шинэчлэл хийнэ
2025-11-10 16:40:02
2025-11-10 15:45:32
Энэ сарын дунд үеэс хүйтэрч өдөртөө -15 хэм хүрнэ
2025-11-10 14:39:56
Х.Нямбаатар: Бэлэн өгөгдөлтэй тайлан, тооцоо хийх зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглана
2025-11-10 14:25:32
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд долларыг 2-3 саяар нь хилээр гаргадаг этгээдүүдийг саатууллаа
2025-11-10 13:51:41
Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлийн нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлдөг болно
2025-11-10 13:28:26
2025-11-10 13:17:07
ХЗХ гишүүнээсээ нэхэмжилсэн зээлийн хүүг хэрэгсэхгүй болгожээ
2025-11-10 13:11:25
Автобусууд мөргөлдөж, цонхны цанг арилгаж байсан туслах жолооч амиа алджээ
2025-11-10 12:57:25
Монгол улсад нойр судлалыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2025-11-10 11:25:06
Сургуулийн орчин тамхи зарах зөвшөөрөл өгсөн дарга нарт ял оноолоо
2025-11-10 11:17:16
2025-11-10 11:08:17
2025-11-10 10:46:20
Дүрэмт хувцас хийхээр зээл авсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын охин компани өрөө төлжээ
2025-11-10 10:22:25
2025-11-10 09:49:19
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийнэ
2025-11-10 09:21:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
2025-11-10 08:07:59
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-10 08:06:31