За үүнийг заавал өөрийн биеэр мэдэрч байж л тамхинаас татгалзаж тэр тусмаа цахилгаан тамхи (VAPE) -аас гарах байсан юм байлгүй дээ!!! Нэг сар гаран хугацаанд цээж хүндүүрлэж, ядран сульдах маягтай, цор цор хийлгэж ханиалгадаг шинж тэмдэгтэй явсаар нэг өдөр унадаг дугуйтай машинд хальт мөргүүлсэн юм!!! Улмаар маргааш өглөө сууж байгаад зүүн гараа өргөх төдийд цээжин биеийн зүүн тал тэр чигтээ татаж янгинаад дуу алдтал өвдөв… Ажил ихтэй байсан тул мөн л гүрийгээд ажилдаа очсон боловч амьсгаа давчдаад ердөө болохгүй болхоор нь эмнэлэг ороод ядаж зургаа авхуулая гээд монгол эрчүүдийн адилаар амьсгаадан оров…
Урьдчилгаа 300к яаралтай үзлэг 150к гэх нь тэр. Үнэхээр хэцүү байсан тул гялс тооцоо хийгээд амин үзүүлэлт зүрхний бичлэг хийлгэж эхлэв. Ингээд л асуудал үүслээ яаралтай эмч нараа эргүүлэн дуудаж яаралтай хагалгаа хийх хэрэгтэй боллоо таны уушиг унасан байна гэж хэлэв. Энэ өдрөөс 14н хоногын өмнө нэг найз минь наад цахилгаан тамхиа боль дөнгөж сая нэг найз минь бурхан болчихлоо гэж хэлсэн л толгойд байнга бодогдоостой байлаа… За ингээд 4хоног эмчлүүлж 2ч хагалгааны ард гарч яаралтай арга хэмжээ авч чадсан тулдаа амьд мэнд энэхүү постыг оруулж сууна… Өргөсөн тангарагтаа үнэнч байж миний амийг аварсан алтан гартай эмч нартаа баярласан талархсанаа илэрхийлэе!!!
Төлбөр тооцоо 10гаран сая төгрөг боллоо…
Эндээс би юу гэж хэлэхийг хүсээд та бүхэндээ анхааруулах гээд байна вэ гэвэл!!!
Энэ бол аллага
| Унасан уушигаа тайруулж, уутанцар үүссэн хагарсан цоорсон хэсэгүүдээ дурангийн болон нээлттэй хагалгаа хийлгэж авхуулсан болно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23