Энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед иргэнээс “Хамт архи ууж байсан хүн ухаангүй болчихлоо” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлжээ.
Алба хаагчдыг очиход ил харагдах гэмтэл шархтай эмэгтэй хүн нас барсан байдалтай байсныг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулахад энэ оны хоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрийн дугаар байранд оршин суух 59 настай Д гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч 36 настай эмэгтэйн амь насыг хохироосон үйлдлийг тогтоосон байна.
Уг этгээдэд эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг энэ сарын 3-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Хуулийн заалт:
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: ЦЕГ
| Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөсөн этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23