АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яамнаас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Mongolian – U.S. National Civic Engagement Program” буюу MUNCEP хөтөлбөр эхэллээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ-ын төрийн байгууллагуудад дадлага хийдэг бөгөөд энэ жил З.Амуунаа, Б.Баяржавхлан, Ө.Сүндэрьяа, Ц.Цэцэнхаан, Ц.Энхтайван нар шалгарчээ.
Тэд энэ сарын 10-наас ирэх сарын 26 хүртэл Вашингтон ДиСи хотноо АНУ-ын Конгрессын ажлын алба, томоохон судалгааны хүрээлэн, олон нийтийн байгууллагад дадлагаа хийнэ. Энэ хөтөлбөрт монгол аав, ээжээс төрсөн 18-25 настай, АНУ-д байнга оршин суудаг ногоон карттай, эсвэл F-1 визтэй оюутнууд хамрагдах боломжтой. Өнгөрсөн хоёр жилд нийт арван оюутан дадлагаа амжилттай хийсэн байна.
| Монголын таван оюутан АНУ-ын төрийн албанд дадлага хийнэ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17