Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.21 дэх хэсэгт “Энэ хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болно” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нам, эвсэл болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, уулзалт зохион байгуулж, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцууллаа.
Тус арга хэмжээнд 18 нам, 2 эвсэл, 1 төрийн бус байгууллагын нийт 42 төлөөлөл оролцох хүсэлтээ ирүүлснээс 17 нам, 2 эвсэл, 1 төрийн бус байгууллагын нийт 27 төлөөлөл идэвх санаачилгатай оролцож, шаардлагатай мэдээ мэдээллийг нээлттэйгээр авч, өөрийн хүссэн асуултад тодорхой хариулт авч оролцов.
Мөн ЦХХХЯ, СЕХ, ТЕГ, ЦЕГ, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг төрийн байгууллагын холбогдох албан хаагчид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн оролцсон юм.


Уг арга хэмжээний хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан оролцогчдод сонгуулийн нэрийн жагсаалт үйлдэх ажиллагааны талаар танилцуулга хийсэн ба “Сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хүлээн авч, сонгуулийн хэсэг байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбар, түүнд нэмэлт тэмдэглэгээ хийх, сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн танилцуулга, сонгогчдын нэрийн жагсаалтад лавлагаагаар орсон өөрчлөлтийг тусгах” зэрэг үйл ажиллагааг бодит кэйс дээр тулгуурлан танилцуулж, оролцогчдоос асуусан асуултад хариулт өглөө.
Түүнчлэн тус арга хэмжээнд оролцогч нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөллөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу иргэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын чиглэлээр холбогдох мэдээллийг газар дээр нь тэднийг байлцуулан нягтлан шалгаж, зөвлөгөө мэдээллийг өгснөөр өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө хэмээн УБЕГ-аас мэдээлэв.


| Нам, эвсэл болон ТББ-ын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцлаа |
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
2026-01-13 17:04:26
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07
Цэргүүд хил руу очсон малыг дроноор эргүүлж, нутаг руу нь оруулжээ
2026-01-12 17:00:00
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хэргээ урьдчилан хэлэлцүүлэхээс татгалзлаа
2026-01-12 16:54:56
"Зээл олгоно, тусламж үзүүлнэ" гэх зараар залилуулахаас болгоомжил
2026-01-12 16:48:14
Түргэний тэргийг саадгүй нэвтрүүлэх үүрэг өглөө
2026-01-12 16:40:59
AI-гаас айсан жолооч нар түргэний тэргийг үл тоож байна
2026-01-12 16:28:09
Чингэлтэй дүүргийн 3100 янданг хийн зуухаар солилоо
2026-01-12 16:00:00
Бусдын аминд хүрч 70 давхрын оршуулгын газар хүний нүхэнд булсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-12 15:42:55
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
2026-01-12 14:54:32
2026-01-12 13:34:05
2026-01-12 10:42:49
2026-01-12 09:49:54
2026-01-12 09:36:28
Зөрчил мэдээлсэн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
2026-01-12 08:37:09
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2026-01-12 08:03:26