Өчигдөр түр зуурын борооны үеэр мотоциклтой явж байсан хоёр хүн аянгад цохиулж нэг нь нас баржээ.
Тодруулбал Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 6-ны 17:00 цагийн орчимд “Хүн аянгад цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр иргэн аянгад цохиулснаас нэг иргэн нас барж, нэг иргэн гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг мэдээллээ.
Мөн Төв аймгийн Жаргалант сумын нутагт өчигдөр борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд зургаан айлын гэр, малын саравч нурсан байна.
Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой зорчиж явсан хоёр хүн аянгад цохиулж нэг нь нас баржээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23