"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж шийдвэрээ танилцууллаа.
Шүүгч Г.Долгорсүрэн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.4, 106 дугаар зүйлийн 12-ыг удирдлага болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.9, 32.1 зүйлийг үндэслэж, нэхэмжлэгч Н.Номтойбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтын нэгдүгээрт дэвшүүлсэн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрийг гардан аваад хэргийн оролцогчид давж заалдах эрхтэй" хэмээн танилцуулав.
| Шүүхээс Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг СЕХ-д даалгалаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23