Хар тамхи худалдан борлуулсан, хэрэглэсэн гэх хэргээр саатуулагдаад байгаа бүлэг этгээдүүдийн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хар Тамхитай Тэмцэх Хэлтсийн дарга, хурандаа н.Батхуяг : "Өмнөговь аймгийн хилийн боомтоор БНХАУ-аас синтетик төрлийн мансууруулах бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлэн, өөрсдөө хэрэглэдэг, бусдад худалдан борлуулдаг зохион байгуулалтанд орсон бүлэг 9 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Мөн Дархан-Уул аймагт эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй бусдад дамжуулан өгч, Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж, бусдад зарж борлуулдаг бүлэг 5 хүнийг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уран бүтээлч, олны танил хүмүүс мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэдэг мэдээллийн дагуу шалгах ажиллагаа явуулж, 5 хүнийг шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 19 хүнийг шалгаж, 3 хүн дээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Тээврийн жолооч нар нойроо хүргэхгүй байх гэж сэргээшийн төрлийн бодис хэрэглэж байна. Монгол улсын хэмжээнд мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүсийн судалгааг төрийн болон төрийн бус байгууллагууд хийж, олон янзын тоо гаргасан байдаг. Гэхдээ ДЭМБ-ын судалгааг хийдэг аргачлалаар хийсэн хар тамхи хэрэглэгчдийн судалгаагаар 15-65 насны, 100 мянган хүн тутмын 2,7 хувь нь хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан. Энэ насын 2,3 сая хүн Монгол улсад байгаа. Энэ аргачлалаар тооцож үзвэл 60 мянга орчим хүн байж болзошгүй. Мөн нэг хэрэглэгчийн ард 4-6 хүн байдаг гэж олон улсад үздэг. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн 5 мянга орчим хүн бий. Үүний ард 20-30 мянга орчим хүн байж болзошгүй юм. Сүүлийн 5 жилийн байдлаар 1500 орчим хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдсон. Үүнд дүн шинжилгээ хийж үзэхэд 15-25 насны хүүхэд залуучууд 56 хувийг эзэлж байна.
Нийт 92 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь буюу 60 орчим хувь нь ажил орлогогүй, 58 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байна. Иргэд хар тамхи, мансууруулах бодисыг их мөнгөтэй, өндөр орлоготой хүмүүс л хэрэглэдэг гэж ойлгодог.
Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэрт зэрлэг байдлаар ургадаг олсны ургамал олон мянган га газрыг хамран ургаж байна. Үүнийг түүж бэлтгэхэд ямар нэгэн хөрөнгө мөнгө шаардлагагүй, үүнийг янз бүрийн байдлаар мэдээлэл авч, түүж хэрэглэж байгаа тохиолдол их байна. Тийм учраас хөрөнгийн хэмжээ ялгаагүй юм. Нэгэнт донтогч болчихсон хүн мансууруулах бодис олж авч, хэрэглэхийн тулд өөр төрлийн гэмт хэрэг үйлдэх нь их байдаг. Хулгай, болон залилан, биеэ үнэлэх гэх мэт олон гэмт хэрэг үйлдэх тохиолдол байна. Хүний амь нас хохироосон тохиолдол ч гарсан. " гэв.
| Хар тамхи хэрэглэгчдийн 60 орчим хувь нь ажилгүй хүмүүс байна гэв |
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
2026-01-13 17:04:26
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07
Цэргүүд хил руу очсон малыг дроноор эргүүлж, нутаг руу нь оруулжээ
2026-01-12 17:00:00
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хэргээ урьдчилан хэлэлцүүлэхээс татгалзлаа
2026-01-12 16:54:56
"Зээл олгоно, тусламж үзүүлнэ" гэх зараар залилуулахаас болгоомжил
2026-01-12 16:48:14
Түргэний тэргийг саадгүй нэвтрүүлэх үүрэг өглөө
2026-01-12 16:40:59
AI-гаас айсан жолооч нар түргэний тэргийг үл тоож байна
2026-01-12 16:28:09
Чингэлтэй дүүргийн 3100 янданг хийн зуухаар солилоо
2026-01-12 16:00:00
Бусдын аминд хүрч 70 давхрын оршуулгын газар хүний нүхэнд булсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-12 15:42:55
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
2026-01-12 14:54:32
2026-01-12 13:34:05
2026-01-12 10:42:49
2026-01-12 09:49:54
2026-01-12 09:36:28
Зөрчил мэдээлсэн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
2026-01-12 08:37:09
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2026-01-12 08:03:26