“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.
Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин чадалтай бөгөөд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-27 МВт-аар хэтрээд байгаа юм. Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах, нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх боломж бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ёслолын үеэр хэлсэн үгэндээ, тус бүтээн байгуулалт нь зүүн бүсийн хөгжил, ялангуяа газрын тосны олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. Цар тахал, геополитикийн хүндрэл, бэрхшээлтэй нөхцөл байдалд бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж, ашиглалтад оруулж чадсаныг дурдаад, энэ хугацаанд хүчин чармайлт гарган ажилласан төр, хувийн хэвшил, инженер техникийн ажилчдад талархал илэрхийллээ. Тус станц нь Мардай, Тамсаг, Төмөртэй зэрэг томоохон орд газруудын эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна Бичигт – Эрээнцав чиглэлийн боомтуудаар Транс Сибирийн төмөр замтай холбогдох төмөр замын бүтээн байгуулалтыг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах боломжийг ч бүрдүүлнэ гэдгийг хэллээ.
Түүнчлэн тус бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид эрчим хүчний салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтыг төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний үе шатыг 2024 оны 10 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар болсныг дурдлаа. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA” ХХК шалгарч, Хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт, улсын төсвийн 21.9 сая ам.долларын санхүүжүүлтээр гүйцэтгэсэн юм.
| Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо |
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
2026-01-13 17:04:26
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07
Цэргүүд хил руу очсон малыг дроноор эргүүлж, нутаг руу нь оруулжээ
2026-01-12 17:00:00
16, 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж хэргээ урьдчилан хэлэлцүүлэхээс татгалзлаа
2026-01-12 16:54:56
"Зээл олгоно, тусламж үзүүлнэ" гэх зараар залилуулахаас болгоомжил
2026-01-12 16:48:14
Түргэний тэргийг саадгүй нэвтрүүлэх үүрэг өглөө
2026-01-12 16:40:59
AI-гаас айсан жолооч нар түргэний тэргийг үл тоож байна
2026-01-12 16:28:09
Чингэлтэй дүүргийн 3100 янданг хийн зуухаар солилоо
2026-01-12 16:00:00
Бусдын аминд хүрч 70 давхрын оршуулгын газар хүний нүхэнд булсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-12 15:42:55
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
2026-01-12 14:54:32
2026-01-12 13:34:05
2026-01-12 10:42:49
2026-01-12 09:49:54
2026-01-12 09:36:28
Зөрчил мэдээлсэн урамшууллыг энэ сарын 20-нд багтаан олгоно
2026-01-12 08:37:09
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу өдөр
2026-01-12 08:03:26